images

БНХАУ БАЙГУУЛАГДСАНЫ 71 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ БОЛЛОО

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-09-30

113

БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баярын концерт энэ өдөр Шанхай хотын Урлагын их театрт боллоо. Концерт БНХАУ-ын төрийн дууллаар эхэлж, Шанхай хотын дарга Гүн Жөн Хятадын Коммунист намын Шанхай хотын хороо, Шанхай хотын Ардын Засгийн газрын нэрийн өмнөөс хотын иргэд болон Шанхай хотын хөгжлийг дэмжин ажиллаж буй бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Энэхүү концертод Шанхайн үндэсний найрал хөгжмийн чуулга төрсөн нутаг, эх орноо гэсэн чин сэтгэл, хайр, магтаалыг илэрхийлсэн "Миний эх орон" ардын хөгжим, "Торгоны зам" найрал хөгжим болон цар тахлын эсрэг тэмцэж буй баатруудад хүндэтгэл үзүүлэх хөгжмийн аялгуу зэргийг эгшиглүүлсэн байна.  
Шанхай хотын Ардын их хурлын байнгын хороо, хотын захиргаа, Шанхай хотын УТЗ-ын дарга, төлөөлөгчид, хотын Хяналтын хороо, Ардын дээд шүүх, Ардын прокурорын газрын албан тушаалтнууд, Шанхай хотод байрладаг Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт хүчний төлөөлөгчид болон БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газруудын дипломат ажилчид тэдгээрийн гэр бүлийнхэн болон 2020 оны Шанхай хотын "Хүндэт иргэн", "Magnolia Golden Award" шагналын эзэд урилгаар оролцлоо. 
Эх сурвалж: https://www.shobserver.com/news/detail?id=294656 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.