images

БНХАУ-ЫН 2020 ОНЫ БҮХ НИЙТЭЭР АМРАХ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-10-01

213

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2020 оны тэмдэглэлт баярын өдрүүдийг дараах байдлаар зохицуулсаныг мэдэгдсэн билээ.  

1. Шинэ жилийн баяр. 2020 оны 1 дүгээр сарын 1, нийт нэг өдөр амарна. 

2. Хаврын баяр. 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд, нийт 7 хоног амарна. 1 дүгээр сарын 19 (ням), 2 дугаар сарын 1 (бямба) өдрүүдэд хэвийн ажиллана. 

3. Ханш нээх өдөр. 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 6-ны өдрийн хооронд, нийт 3 хоног амарна. 

4. Хөдөлмөрчдийн баярын өдөр. 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5-ний өдрийн хооронд, нийт 5 хоног амарна. 4 дүгээр сарын 26 (ням), 5 дугаар сарын 9 (бямба) өдрүүдэд хэвийн ажиллана. 

5. Луут завины баяр. 2020 оны 6 дугаар сарын 25-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд, нийт 3 хоног амарна. 6 дугаар сарын 28 (ням) өдөр хэвийн ажиллана. 

6. Үндэсний их баяр болон Намрын дунд сарын баярын өдөр. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 8-ны өдрийн хооронд, нийт 8 хоног амарна. 9 дүгээр сарын 27 (ням), 10 дугаар сарын 10 (бямба) өдрүүдэд хэвийн ажиллана. 

Баярын өдрүүдэд бүх бүс нутаг, хэлтсүүд жижүүр, аюулгүй байдал болон бусад ажлыг зохих ёсоор зохион байгуулж, онцгой байдлын үед цаг тухайд нь мэдээлж, зохих журмын дагуу зохицуулалт хийж, ард иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах ёстой. 

Энэхүү зохицуулалтын дагуу Үндэсний их баярыг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 8-ны өдрийн хооронд тэмдэглэж, бүх нийтээр амраад байна.  

Эх сурвалж: http://www.gov.cn/zhengce/content/2019-11/21/content_5454164.htm 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.