images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ АЛБАН ЁСООР ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-10-14

112

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирж, БНХАУ-ын халдварт өвчний онцгой үед баримтлах журмын дагуу 14 хоног тусгаарлагдаж, энэ өдрөөс эхлэн албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. 

Элчин сайд Т.Бадрал ЭСЯ-ны нийт хамт олонд хандаж, Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө, төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага, дипломат албаны дүрэм, журмыг чандлан сахиж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, сэтгэл нэгтэйгээр хамтран ажиллахыг үүрэг болгов 

Тэрээр ойрын үед БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Итгэмжлэх жуух бичгээ барих бөгөөд удахгүй ГХЯ-ны холбогдох албан тушаалтантай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг барихаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: http://beijing.embassy.mn/index.php?moduls=101&id=434 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.