images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГҮҮН НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ ШАНХАЙ ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-11-05

152

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын ээлжит уулзалтыг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотноо амжилттай зохион байгуулав. 

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Шанхай хотод суугаа Ерөнхий консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрдэнэбаатар, Эрээн хотод суугаа Консулын үүрэг гүйцэтгэгч Э.Түвшинбаяр болон ДТГ-уудын дипломат болон техник ажилтнууд оролцов. 

Зөвлөлдөх уулзалтыгнээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр цахимаар үг хэлж, тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Түүнчлэн Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг болон Хонконгийн ЗЗОБ-т суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан нар уулзалтад цахимаар оролцлоо.  

Уулзалтаар ДТГ-уудын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, гадаад харилцааны “Нэг цонхны” бодлогын хэрэгжилтийг сайжруулах, учирч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцаж, шийдвэрлэх арга хэлбэрийг тохиролцов. 

Уулзалтын төгсгөлд оролцогчид ДТГ-уудын цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоо, иргэдэд хүрэх консулын үйлчилгээ түргэн шуурхай, хүндрэлгүй хэвийн явагдахад чухал ач холбогдолтой уулзалт боллоо гэж дүгнэв. Энэ үеэр Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байгаа юм.  

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар