images

БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2020-11-30

124

Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит шилдэг оюутны 2020 оны шалгаруулалт эхэлсэн байна. 
Элчин сайдын шинэчилсэн 2020 оны А07/36 тоот тушаалаар жил бүр 3 оюутан шалгаруулах ба 1-р байр эзэлсэн оюутанд 6000 юань, 2-р байр эзэлсэн оюутанд 4000 юань, 3-р байр эзэлсэн оюутанд 3000 юань, өргөмжлөлийн хамт олгоно. 

2020 оны шалгаруулалтад оролцох оюутнууд “Цар тахлын дараах үеийн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр 2000 үгтэй эссэ бичих бөгөөд дараах шаардлагыг хангаж, материалыг заасан хугацаанд ирүүлнэ. 

Нэг. Шилдэг оюутанд тавигдах шаардлага: 

1. Сурлагын дундаж үнэлгээ 90-ээс дээш байх. 
2. Суралцаж буй сургуулийнхаа шилдэг гадаад оюутнаар шалгарч байсан, тухайн их дээд сургууль болон бусад сургуулиас зохион байгуулсан хятад хэл, орон судлал болон тодорхой салбарын чиглэлээрх эссэ бичлэг, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн байх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц, гадаад бодлогыг идэвхжүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд санаа авахуйц эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичсэн байх. 
3.Суралцаж буй болон бусад их дээд сургууль, олон улсын байгууллагын хүрээнд зохион байгуулагдсан олон нийтийн арга хэмжээ, урлаг, спортын тэмцээнд идэвх санаачилгатай оролцож, шагналт байр эзэлсэн бол давуу тал болно. 
4. Шагнагдсан 3 оюутныг суралцах хугацаанд нь дахин шагнахгүй. 
5. Шалгаруулалтад оролцох оюутан суралцаж буй сургуулийн сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн хуудас, холбогдох бусад тодорхойлолтоос гадна хавсралт анкетыг бөглөж ирүүлнэ. 

Хоёр. Материал хүлээн авах хугацаа: 

ЭСЯ материалыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цагаас өмнө 
email: [email protected] эсвэл 
[email protected] цахим шуудангаар хүлээж авна. 
Жич: Хугацаа хэтрүүлэн ирүүлсэн материалыг хүчингүйд тооцох тул Та бүхэн цагтаа материалаа ирүүлэхэд анхаарна уу. 

Гурав. Шалгаруулалтын дүн зарлах хугацаа: 

Оны шилдэг оюутныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шалгаруулж, нэрсийг ЭСЯ-ны цахим хуудаст байршуулах болно. 
Шалгарсан оюутан Монгол Улсдаа цахимаар суралцаж байгаа тохиолдолд, шагналын мөнгийг дансаар шилжүүлж, Өргөмжлөлийг Монгол Улсын ГХЯ-аар дамжуулж хүргүүлнэ. 

Дөрөв. Хавсралт анкет: 
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит шагналд нэр дэвшигчийн анкет