images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2021-01-08

143

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг /Апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичиг/-ийг иргэдэд хүссэн хаягаар нь шуудангаар хүргэх үйлчилгээг 2016 оноос хойш үзүүлж байгаа билээ. 

Цар тахлын дотоодын нөхцөл байдал, Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор Консулын газарт өөрийн биеэр ирж итгэмжлэл авах иргэдийн тоог аль болох бага түвшинд байлгах нь ГХЯ-ны албан хаагчид болон итгэмжлэл хүлээн авахаар ирэх иргэдийн дунд халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах эхний алхам юм. 

Иймд иргэд та бүхэн ДТГ-уудад хандан итгэмжлэл, нотариатын үйлчилгээ авахдаа шуудангийн үйлчилгээг давхар сонгож, хамтран ажиллагч болон хайртай дотнын хүнээ цар тахлын халдвар, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар