Шанхай хотод мөрдөгдөж буй дүрэм, журамын хоёр хэл дээрх хайлтын систем ашиглалтад орлоо
Хотын хэмжээнд одоогоор мөрдөгдөж буй дүрэм, журмыг хоёр хэл дээр хайх хайлтын иж бүрэн системийг анх удаа хэрэглээнд гаргасан бөгөөд энэ нь Хятад дахь анхны хоёр хэл дээр хийгдэж буй платформ юм гэж ЗГ-ын комиссоос мэдээлэв.
Энэхүү платформоор дамжин иргэд “A Collection of Regulations and Rules of Shanghai City” нэртэй 500 гаруй баримт бичгийг хятад, англи хэл дээр үзэх боломжтой болсон байна.
Нүүр хуудас дээрх мэдээлэл нь иргэн, аж ахуйн нэгж, засгийн газар гэсэн гурван ангилалд хуваагдсан боловсрол, бизнесийн орчин, хот төлөвлөлт зэрэг холбогдох 40 гаруй сэдвээрх мэдээллийг багтаасан байгаа аж.
Хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ нэг товшилтоор эсвэл түлхүүр үг оруулах замаар хайж болно. Иргэд https://law-en.sfj.sh.gov.cn/home хаягаар шууд, эсвэл Шанхай хотын шүүхийн товчооны вэбсайт, орон нутгийн мэдээллийн албаны WeChat дансаар дамжуулан нэвтрэх, QR кодыг сканнердах боломжтой.
Хотод амьдарч буй гадаадын олон орны иргэдийн хэрэгцээг хангахын тулд бусад хэл дээрхи хувилбарууд удахгүй бэлэн болно гэж комиссоос мэдээлэв.
Эх сурвалж:https://www.shine.cn/news/metro/2101203502/
Шанхай хотод суугаа ЕКГ