ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯАМНЫ АЛБАН ХААГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамны нийт албан хаагчидтай цахим уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчтэй, хурдан шуурхай ажиллахыг зорьж байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд яамны хамт олонд үүрэг болгожээ.
Тэрээр шинэ Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлыг оновчтой гаргах, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал гаргахгүй, шуурхай ажиллах шаардлага байгааг тэмдэглэж, ажилтан бүр сахилга хариуцлагаа дээшлүүлж, идэвх санаачлагатай ажиллахыг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын Үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр тусгагдсан зорилтууд, ГХЯ-ны 2020-2024 оны Стратеги төлөвлөгөөнд заагдсан ажил, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч, цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед яамны нийт хамт олон эрүүл мэнд, дархлаагаа дэмжин эрч хүчтэй ажиллахыг уриалж, амжилт хүслээ.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар