images

БНХАУ-Д БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2021-02-08

124

БНХАУ-ын зарим хот, мужуудад Ковид 19 цар тахлын дотоодын болон зөөвөрлөгдөх халдварын тохиолдлууд нэмэгдэж, Хятадын Хаврын баяр тохиож буйтай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх журмыг чангатгаж байна. 

Суугаа орны муж хооронд зорчихгүй, тухайн газартаа аялаж амрахыг уриалж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, анхаарал болгоомжтой байна уу. 

Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудын дараах утсаар холбогдоно уу. 
Бээжин дэх ЭСЯ-ны 
Консулын хэлтэс: 176 0078 7323 
Хөххот дахь ЕКГ: 176 7800 2262 
Шанхай дахь ЕКГ: 131 6298 2596 
Эрээн дэх КГ:156 4796 4334 
Манжуур дахь КГ: 178 4701 2428