images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын зарлал

2021-02-15

154

Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ. Үүнд: 

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:

Банк, санхүүгийн байгууллага, шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд ингэхдээ ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу. 

2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. 

Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11: 00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу. 

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын [email protected] цахим шуудангаар харилцана уу.