БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт бэлэглэж буй 300.000 тун вакциныг ачсан МИАТ-ийн онгоц Бээжин хотоос хөөрөв
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн “Синофарм” үйлдвэрийн 300.000 тун вакциныг ачсан МИАТ-ийн B767-300 тусгай үүргийн онгоц Бээжин хотоос 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21:33 цагт хөөрөв.
Арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ГХЯ болон МИАТ-ын Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулав.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ