images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ TRIP.COM ГРУППИЙНХЭНТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-04-14

133

Ерөнхий консул Ё.Нямжав Trip.com Группийн Олон улсын харилцаа, засгийн газрын асуудал эрхэлсэн газрын захирал Мин Жанвэй тус группийн албан байранд уулзлаа. Уулзалтаар Ерөнхий консул Trip.com Группийн үйл ажиллагаатай танилцаж, “Алсын хараа 2050” Монгол улсын бодлогын баримт бичиг болон аялал жуулчлалын бодлого, орон зайн талаар мэдээлэл өгч, тус групптэй хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар санал солилцов. 

Trip.com Групп нь анх 1999 онд Шанхай хотноо байгуулагдсан. Гадаад дотоодын салбарууддаа нийт 40.000 гаруй ажилтантай. Дэлхий дахинд нийт 400.000.000 хэрэглэгчидтэй бөгөөд зочид буудал, онгоцны билет, амралтын газар, автомашины түрээс, бизнес аяллын менежмент, орон нутгийн аялал захиалга зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг Хятадын хамгийн том, дэлхийд тэргүүлэгч аялал жуулчлалын групп юм. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар