ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ ШАНХАЙ ХОТЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ПЛАТФОРМ, ЕВРОП, АМЕРИКИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМААР ЗОЧЛОВ
Ерөнхий консул Ё.Нямжав Шанхай хотын Олон улсын танхимуудын нэгдсэн платформын оффиссоор зочилж, Европ, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхим (цаашид Eacham гэх)-ын Шанхай хот дахь төлөөлөгч Ли Даньданьтай уулзав. Уулзалтад түүний хамт МҮХАҮТ-ын Шанхай хот дах төлөөлөгч Г. Мэлмүүн байлцсан ба Шанхай хотын Олон улсын танхимуудын нэгдсэн платформ, Eacham-тай МҮХАҮТ-ын хамтын ажиллагааг дэмжих,тэдний сувгаар дамжуулан Монголын үйлдвэрлэгчид, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хамтарсан арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцлоо.
Eacham нь 19 жилийн түүхтэй, Европын Бельги улсын Брюссель хотод анх байгуулагдсан. Одоогоор Герман, Франц, Испани, Португали, Нидерланд, Бельги, Швейцар, Румын, Итали, АНУ, Чили, Мексик, Энэтхэг, Бангладеш улсад, Бээжин, Шанхай, Гуанжоу хотуудад нийт 17 салбар оффистой.
Олон улсын танхимуудын нэгдсэн платформ нь 2019 онд БНХАУ-ын Худалдааны яамны Үйлчилгээ, худалдааны товчоо, Шанхай хотын Чинпү дүүргийн Худалдааны хорооны удирдлаган дор байгуулагдсан. Үндсэн зорилго нь CIIE-ийн нөлөөг хилийн чанад дахь олон улсын байгууллагуудад бүрэн дүүрэн хүргэх юм.
Мөн хилийн чанад дахь олон улсын байгууллагын гишүүдэд Хөх мөрний бүс нутагт байр сууриа олоход нь тусалж, шинэ зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх явдал юм. Олон улсын танхимуудын нэгдсэн платформ нь Шанхай хотын үндэсний үзэсгэлэнгийн танхимд 8 бие даасан люкс оффисийн өрөө, 41 энгийн оффис өрөө бүхий нийт 1200м2 бүхий талбайтай аж.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар