images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН /CIIE/-ИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-04-23

108

Ерөнхий консул Ё.Нямжав Шанхай хотын CIIE Үзэсгэлэнгийн албаны дарга Ли Вэйшинь, Худалдан авагчдын үйлчилгээний хэлтсийн дэд дарга Ян Бо, CIIE Хүнс, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай хариуцсан ажилтан Жан Эржя болон CIIE Монгол Улсын үзэсгэлэнгийн талбай хариуцсан ажилтан Шя Чяньчянь нартай уулзалт хийлээ. 

Уулзалтаар 2021 онд Шанхай хотноо зохион байгуулагдах дөрөв дэх удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Үзэсгэлэн”-нд Монголын аж ахуй нэгж, бүтээгдэхүүнийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо. 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР