ИРГЭДИЙН АНХААРАЛД
МУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хилийн чанадад оршин сууж буй сонгуулийн эрх бүхий насны иргэдийн санал өгөх үйл ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гаригуудын 7-22 цагийн хооронд Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газарт зохион байгуулагдана.
Сонгуульд оролцож, санал өгөх иргэдийн бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдрүүдийн хооронд хуулийн хүрээнд хийж, баталгаажуулсан бөгөөд бүртгэлд хамрагдаж, сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр орсон иргэд саналаа өгөх юм.
Анхаарах: Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан иргэд саналаа өгөх боломжгүй. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанад дахь ДТГ-уудад хамаарахгүй болно.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕКГ