images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ “НИНБО ХОТ АЗИЙН ДИПЛОМАТЧДЫН НҮДЭЭР” АРГА ХЭМЖЭЭНД УРИЛГААР ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-05-26

143

Ерөнхий консул Ё.Нямжав БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотын Ардын Засгийн газраас зохион байгуулсан “Нинбо хот Азийн дипломатчдын нүдээр” арга хэмжээнд урилгаар оролцов. Тус арга хэмжээнд Шанхай хотод суугаа 15 орны дипломатууд оролцсон бөгөөд тэднийг хотын дарга Чю Дуняо хүлээн авч уулзан нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар товч танилцууллаа. 

Дипломатууд Нинбо хотод ажиллах хугацаандаа тус улсын ядуурлаас гарсан жишиг тосгонуудын нэг Фүжялү-гаар зочилж, ачаа тээвэрлэлтийн хүчин чадлаараа дэлхийд гуравт ордог “Ningbo Meishan Island” олон улсын контейнер терминал, “Maersk Meishan” олон улсын логистикийн төв, түүний бүрэн автомат агуулахын системтэй танилцав. 
Дараа нь хотын шинэ номын сангийн нээлтийн хүрээнд, “Бүс ба Зам” санаачлагын хамтын ажиллагааг дэмжиж зохион байгуулсан номын хандив өргөх арга хэмжээнд оролцлоо. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар