images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 8 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-05-30

126

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дахь удаагийн ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар болсон. 

Сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах 42 дугаар салбар комисс буюу Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-т иргэдийн санал авах ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон нутгийн цагаар 07:00 цагт албан ёсоор эхлүүлэв. Тус салбар комисст 33 сонгогч санал өгөхөөр бүртгүүлж, нэрсийн жагсаалтаа баталгаажуулсан байгаа юм. 

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэргэдэх 42 дугаар салбар комисс