ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА ЦҮЙ АЙМИНТАЙ УУЛЗАВ
Бээжин хотноо зохион байгуулж буй Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын тэргүүн нарын уулзалтын хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал болон ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав, ӨМӨЗО-ны Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар нарыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Цүй Аймин хүлээн авч уулзаж, талууд хоёр орны Консулын харилцааг хөгжүүлэх, консулын хамгаалалыг бэхжүүлэх иргэд, ААН-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэд харилцан солилцоог сэргээх, олон улсын эрүүл мэндийн аялалын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар санал солилцов.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар