images

БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МОНГОЛЧ ЭРДЭМТИЙН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-06-04

110

Moнгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аас санаачлан Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбоотой хамтран БНХАУ дахь “Монгол судлалын өнөөгийн байдал” сэдэвт Монголч эрдэмтдийн нөхөрсөг уулзалтыг 2021 оны 6 дугаар сарын 4-ны өдөр зохион байгуулав. 

Уулзалтыг нээж Элчин сайд Т.Бадрал үг хэлж, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Энх-Амгалан, мөн Монгол судлалын үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. 

Энэ удаагийн уулзалтад БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжингийн их сургууль, Төвийн Үндэстний их сургууль, Ардын их сургууль болон Үндэстний хэвлэлийн хорооны Монгол судлалын чиглэлээр судалгаа хийдэг 10 гаруй эрдэмтэд, судлаачид оролцож, БНХАУ дахь Монгол судлалын өнөөгийн байдал болон хийж буй судалгааны ажлын талаар харилцан танилцуулав. 

 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар