images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГҮҮН НАРЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-06-05

115

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарын ээлжит уулзалтыг 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотод зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших, ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Хонконгийн ЗЗОБ-т суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан /цахимаар/, Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав, Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар болон бусад ажилтнууд оролцов. 

Уулзалтын үеэр Монгол Улсын “Гадаад харилцааны нэг цонхны бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд ДТГ-уудын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэд, ААН-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын хамгаалал, үйлчилгээг чанартай хүнд сурталгүй, төрийн албаны ёс зүйг эрхэмлэн гүйцэтгэхэд анхаарч ажиллах зэрэг асуудлаар санал солилцов. Мөн коронавирусын цар тахлын халдвар, хамгаалалтын нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг сэргээх, иргэд хоорондын харилцан солилцоог идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР