“VISION MONGOLIA” ONLINE CONFERENCE & PROMOTION
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Ардын хувьсгалын 100 жилийн ой, Хятадын Коммунист Намын 100 жилийн ойг тохиолдуулан “VISION MONGOLIA” Online Conference & Promotion арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээгээр Монгол улсын урт хугацааны бодлогын эдийн засгийн зорилт,онцлог салбаруудыг танилцуулж, голлох салбарын зарим бүтээгдэхүүнийг сурталчилна.
Тус арга хэмжээг Олон улсын худалдааны танхимуудын нэгдсэн платформ, МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч нар дэмжин зохион байгуулж байгаа ба урилгаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Шанхай хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Фү Жихун нар оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хотын худалдааны хороо, тус хотод суугаа 80 гаруй орны Ерөнхий консулын газрын төлөөлөл, болон бусад дүүрэг, байгууллагын зочид, аж ахуйн нэгжүүд оролцох юм.
ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР