МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АНХ УДАА ИРГЭДИЙН ГЭРЛЭЛТИЙГ БҮРТГЭВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар албан ёсоор нээгдсэн цагаасаа хойш анх удаагаа иргэдийн гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоод байна. Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ч.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 4-ны өдөр Монгол Улсын иргэн Н.Лхагважав, Т.Бөртэ нарын гэрлэлтийг баталж, гэрчилгээ олгов.
Иргэд БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжөү хотод суралцаж төгссөн бөгөөд одоогоор мөн хотдоо хувиараа бизнес эрхлэн, амьдарч байгаа аж. Тэд тус ЕКГ-ын хамаарах тойрогт амьдардаггүй хэдий ч БНХАУ-д суугаа ДТГ-ууд иргэддээ төрийн үйлчилгээг байршил харгалзахгүй, түргэн шуурхай үзүүлэхийг зорин ажилладаг юм.
ЕКГ-ын зүгээс Монгол улсад нэгэн өрх гэр нэмэгдэж буй энэхүү тэмдэглэлт үйл явдлыг бэлэгшээж гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудын ажил, амьдралд нь сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөж, алд цэнхэр хадаг цагаан идээний дээжийн хамт өргөн барилаа.
ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР