ЖДҮГ-ЫН ДАРГА Я.ЭРДЭНЭСАЙХАН МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2021.08.10/ Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНХАУ хоёр орны ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаа болон Шанхай хотод болдог үзэсгэлэн худалдаанд оролцох чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавын зүгээс БНХАУ-ын OPВ цахим худалдааны платформд Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулах, таниулах, борлуулах ажиллагааг тус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэйг дурдаад Монголын ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд гаргах тал дээр хамтарч ажиллах боломж байгааг онцоллоо.
БНХАУ-ын Шанхай хотод жилдээ 1000 гаруй том жижиг үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг бөгөөд эдгээр үзэсгэлэнгүүдэд Монголын ЖДҮ эрхлэгчдийг хамруулж, OPВ зэрэг цахим платформуудаар дамжуулан зөвхөн бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй Монгол, Хятад 2 талын бизнес эрхлэгчдийн хооронд B2B уулзалт зохион байгуулж, харилцан туршлага солилцох, цахим дэлгүүрүүдэд гарах боломжуудыг ажил хэрэг болгох тал дээр хамтран ажиллахаар мэдээлэл солилцлоо.
Эх сурвалж: https://smefund.gov.mn/
ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР