БНХАУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
Эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хийж байгаа тул ажлын өдрийн 09.00-17.00 цагийн хооронд иргэн Та өөрийн оршин сууж буй хот, мужийг хамаарч буй Дипломат төлөөлөгчийн газарт хандан бүртгүүлнэ үү.
Бээжин дэх ЭСЯ: 18515969636 Хөххот дахь ЕКГ: 17678002262 Шанхай дахь ЕКГ: 13162982596 Эрээн дэх-КГ: 15647964334 Манжуур дахь КГ: 17847012428