images

ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН "ДЭЛХИЙН НИЙТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-10-19

142

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотноо 2021 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боао форумын “Дэлхий нийтийн эдийн засгийн хөгжил ба аюулгүй байдал” сэдэвт анхдугаар чуулга уулзалтын “Эрсдэлтэй нийгэм дэх онцгой байдлын удирдлага” хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцов.

Тэрбээр дэлхий нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь байгалийн болон хүний буруутай ажиллагаанаас үүдэлтэй гамшиг бөгөөд тогтвортой хөгжлийг хангахад гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа чухал болохыг онцлов. Энэ нь зөвхөн нэг улсынх бус, бүс нутгийн хийгээд олон улсын түвшинд хамтын ажиллагааг шаардаж, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн түлхэц болж байгаа тул Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын 2017 оны бага хурлаар дэвшүүлсэн. Энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахыг “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн улс орнуудад уриалж, БНХАУ-ыг дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа Элчин сайд Т.Бадрал илэрхийлэв.

Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг Азийн төлөөх Боао форум нь 2021 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс тус форумыг санаачлагч 26 улсын нэг юм.

Эх сурвалж: http://www.beijing.embassy.mn/index.php?moduls=101&id=643