images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2021-11-18

139

 

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, их хэмжээний санхүүгийн хохирол амссан тохиолдол гарч байна. Тухайлбал:

- Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
- Тоо хэмжээ дутуу ирэх;
- Захиалсан бараанаас өөр бараа ирэх;
- Чанаргүй бараа ирэх;
- Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг зөрчил гарчээ.

Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй аж ахуйн нэгжүүд худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах асуудлыг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР