images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2021-12-30

147

Коронавируст халдвар /Ковид-19/-ын “Омикрон” хувилбараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд УОК-ын 2021 оны 6 дугаар тогтоол, Шадар сайдын 136 дугаар тушаал болон Эрүүл мэндийн сайдын А/811 тушаалаар гадаад улсаас ирэх хүмүүсийг тусгаарлан ажиглах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг үүгээр хүргүүлж байна. Үүнд: 

• Монгол Улс руу зорчих Монгол Улсын болон гадаадын иргэдээс коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй. 

• Монгол Улсын хилээр нэвтрэх хүмүүс хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдварын бодит хугацааны ПГУ шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсхүл дээрх хугацаанд өгсөн бодит хугацааны ПГУ шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 3 сарын хугацаанд коронавируст халдвар авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай. Энэхүү шаардлагыг зөрчсөнөөр үүсэх аливаа эрсдэл, зардал, хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж байгууллага, хүн, түүнийг уригч байгууллага бүрэн хариуцна. 

• Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор “орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-4 наснаас бусад бүх хүмүүсээс хилийн боомтын нэвтрэх цэгт түргэвчилсэн ПГУ болон бодит хугацааны ПГУ шинжилгээ авна. Хилийн боомтын нэвтрэх цэгт түргэвчилсэн ПГУ шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд бодит хугацааны ПГУ шинжилгээний хариу гартал тусгаарлана. 

• Гадаад улсаас Монгол Улсад ирсэн хүмүүсийг тусгайлан бэлдсэн тусгаарлан ажиглах байранд 3 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын хугацаанд 1 удаа бодит хугацааны ПГУ шинжилгээ авна. Шинжилгээгээр коронавируст халдвар батлагдсан тохиолдолд эмнэлэгт шилжүүлж, тусгаарлан эмчилнэ. 

• Тусгаарлан ажиглах байранд өгсөн бодит хугацааны ПГУ шинжилгээний хариу “сөрөг” гарсан хүмүүсийг тусгаарлалтаас гаргаж, 7 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлнэ. 

• Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн гадаад улсын иргэдэд дээрх тусгаарлалтын болон бусад зохицуулалт нэгэн адил үйлчилнэ. 

• Эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг холбогдох өргөдөл, хүсэлт болон эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх боломжтой. 

• Тусгаарлан ажиглах байрны төлбөр: 0-3 насны хүүхэд үнэгүй, 4-12 насны хүүхэд хоногийн 50,000 төгрөг, 13-аас дээш насны иргэд хоногийн 100,000 төгрөг. Тээвэрлэлтийн төлбөр: 0-5 насны хүүхэд үнэгүй, 6-12 насны хүүхэд 10,000 төгрөг, 13-аас дээш насны иргэд 20,000 төгрөг. 

• Тусгаарлан ажиглах байрыг сонгох боломжгүй бөгөөд гагцхүү нэмэлт төлбөр бүхий буудлыг сонгож, урьдчилан захиалга өгөх боломжтой. 

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР