“Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэн зохион байгуулана
Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран “Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэнг “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” сэдвээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10:00-16:30 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Тус цахим форум нь сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хооронд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлох, харилцан мэдээлэл солилцож, гадаад худалдааны тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна.
Иймд та бүхнийг тус цахим үзэсгэлэнд http://www.exportmongolia.org/ хаягаар бүртгүүлж, оролцох боломжтой. Мөн та доохи QR кодыг уншуулж үзэсгэлэнгийн танилцуулгыг үзнэ үү.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар