БНХАУ-ын аялал жуулчлалын тэргүүлэгч Trip.com болон Монголын iHotel платформуудын хамтын ажиллагаа, холболтын явцын талаарх цахим уулзалт боллоо
Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан, хэрэгжүүлж буй ажлуудын нэг болох БНХАУ-ын улсын аялал жуулчлалын тэргүүлэгч Trip.com болон Монголын ihotel зочид буудал, жуулчны бааз захиалгын цогц үйлчилгээний цахим платформуудын хамтын ажиллагаа, холболтын явцын талаарх мэдээлэл солилцох ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
ihotel цахим захиалгын мэдээллийн баазад бүртгэлтэй Монголын 500 гаруй зочид буудал, жуулчны баазыг шат дараатай Trip.com-д оруулснаар дэлхийн өнцөг булан бүрээс 400 сая гаруй хэрэглэгч Монгол улсыг сонгон аялал төлөвлөх,захиалах боломжтой болох юм. Энэ нь гадны жуулчдыг татах, улсаа сурталчлах өргөн боломж хэмээн үзэж байна. Одоогоор туршилтаар 5 зочид буудлын мэдээлэл ороод байна.
Тус цахим платформд Монгол улсын албан ёсны сурталчилгааг байрлуулах болон зарим маркетингийн асуудлаар хоёр тал санал солилцсон ба хариуцсан Төрийн байгууллагатай холбон идэвхтэй ажиллахаа Ерөнхий консул Ё.Нямжав илэрхийлсэн бол Аялал жуулчлал түр зогссон энэ хугацааг ашиглан Монгол улсад тохирсон оновчтой маркетингийн загвар хэрэгжүүлэх хэрэгтэйг Trip.com группын Гадаад орнуудын зах зээл,бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал София Канали онцоллоо.
Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар