images

МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-03-14

104

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны 03-р сарын 14-ний өдрөөс Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй боллоо. 

• Монгол Улсад ирэх нийт зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын ПСР шинжилгээ /Антиген болон түргэвчилсэн шинжилгээ/ шаардахгүй.  

• Зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг шаардахгүй. 

• Зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх цэгт Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөнө. 

• Монгол Улсад ирсний дараа коронавируст халдвар /Ковид-19/-ын нэмэлт шинжилгээ авахгүй. 

• Тусгаарлалт болон гэрийн ажиглалтад хамрагдах шаардлагагүй. 

Дээрх зохицуулалт нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. 

 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР