МЭДЭГДЭЛ
Шанхай хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсгээс 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу хотыг бүхэлд нь хамарсан ПСР шинжилгээг 3 дугаар сарын 28-ны 05:00 цагаас эхлэн 2 үе шаттай хийх болсон тул хэсэгчилсэн хатуу хөл хорио тогтоож буйгаа тус хотын АЗГ-аас мэдэгдээд байна.
Уг шийдвэртэй холбоотой МУ-аас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цахим горимоор ажиллах болсоныг мэдэгдэе.
Холбоо барих утасны дугаар:
131 2265 6261,
131 6298 2596
Шанхай хотод суугаа ЕКГ