ИРГЭДИЙН АНХААРАЛД
Хөл хорионы улмаас виз болон оршин суух зөвшөөрлөө сунгуулж чадаагүй гадаадын иргэдийг Хилээр орох, гарахыг зохицуулах газрын өргөдөл хүлээн авах төвүүдэд хөл хорионы дараа даруй хандахыг тус газраас зөвлөсөн байна. Хуулийн дагуу БНХАУ-д оршин сууж буй гадаадын иргэд визний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө, оршин суух зөвшөөрлөө сунгах шаардлагатай бол хугацаа нь дуусахаас 30 хоногийн өмнө сунгах хүсэлтээ өгөх ёстой байдаг.
Хэрэв хөл хорионы улмаас өргөдлөө гаргах боломж олдоогүй бол иргэд энэ тухайгаа өргөдлийн төвийн ажилтнуудад нотлосоноор шийтгэлээс чөлөөлөгдөх боломжтой бөгөөд бусад тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг мөн анхааруулсан байна .
Эх сурвалж: https://www.shine.cn/news/metro/2204013853/
Шанхай хотод суугаа ЕКГ