images

Хятад улс бинзен, дизель түлшний үнийн нэмлээ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-04-02

168

Хятад улс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобензин, дизель түлшний жижиглэнгийн үнээ нэмнэ гэж албаныхан Пүрэв гарагт мэдэгдэв. 
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлсэнээр автобензин, дизель түлшний үнэ өнгөрсөн оны сүүлчийн үнээс тонн тутамдаа 110 юаниар (17.33 ам. доллар) өснө гэв. Өнөөгийн нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтоох механизмын дагуу олон улсын түүхий нефтийн үнэ тонн тутамд 50 юаниас дээш өөрчлөгдөж, ажлын 10 хоногийн хугацаанд энэ түвшинд байх үед БНХАУ-д шатахуун, дизель түлш зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнийг тохируулдаг байна. 
Хятадын үндэсний газрын тосны корпорац, Хятадын газрын тос, химийн корпорац, Хятадын үндэсний оффшор газрын тосны корпораци зэрэг гурван том нефтийн компаниудын зүгээс газрын тосны үйлдвэрлэл, тээвэрлэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс ийнхүү хүсэлт гаргасан байна. 
https://www.shine.cn/news/nation/2203313815/ 

Шанхай хотод суугаа ЕКГ