images

МЭДЭГДЭЛ

Ерөнхий консулын газрын зарлал

2022-04-05

137

Шанхай хотын захиргаа энэ сарын дөрөвний өдөр хот даяар хийсэн нуклеин хүчлийн шинжилгээний үр дүнд үндэслэн дараагийн арга хэмжээг авах хүртэл одоогийн хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Сүүлийн үед Шанхай хотноо халдварын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор бусад муж, хотуудаас ирсэн эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар Даваа гаригт Ковид-19-ийн шинжилгээг анх удаа маш өргөн цар хүрээтэй хийсэн бөгөөд шинжилгээний үйл явц ямар нэгэн хүндрэлгүй явагдсаныг мэдэгдээд байна.  

Уг шийдвэртэй холбоотой МУ-аас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар үргэлжлүүлэн цахим горимоор ажиллах болсоныг мэдэгдэе. 

Холбоо барих утасны дугаар: 
131 2265 6261, 
131 6298 2596 

 

Шанхай хотод суугаа ЕКГ