images

БНХАУ-Д ОРШИН СУУХ ВИЗ, ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ СУНГУУЛАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2022-04-13

173

Шанхай хот дахь гадаадын иргэдийн дунд хөл хорионы үеэр виз хүсэх, оршин суух үнэмлэх сунгах хүсэлтийг яаралтай гаргах заавар буюу WeChat дансаараа дамжуулан хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргах тухай мэдээлэл тараад байна. 

Тэгвэл Шанхай хотын Хилээр орох гарахыг зохицуулах газраас үүнийг няцаагаад зөвхөн тус газарт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас утсаар холбогдож, урьдчилан зөвшөөрөл авсан хүмүүст WeChat дансаар хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч байгаа бөгөөд одоогоор цар тахлын урьдчилан сэргийлэх дэглэмийг хэрэгжүүлж цөөн албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй тул WeChat дансны администратор жижүүр байхгүй гэж мэдэгджээ.  

Одоогийн байдлаар эмнэлгийн тусламж авах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хандсан гадаад иргэдийг нэн тэргүүнд анхаарч байна. Хөл хорионы улмаас визний хугацаа хэтэрсэн гадаадын иргэдэд торгууль ногдуулахгүй бөгөөд паспортоо тус товчоонд үлдээгээд авч чадаагүй байгаа иргэдэд паспортоо яаралтай авах шаардлага байхгүй бол хойшлуулахыг зөвлөсөн байна. Мөн паспортын тусгай шуудангийн үйлчилгээ хараахан сэргээгүй байгаа тул яаралтай авах шаардлагатай иргэдийг өргөдлийн төвд өөрийн биеэр ирэх эсвэл хүргэлтийн үйлчилгээг ашиглахыг сануулсан байна. 

Эх сурвалж: https://www.shine.cn/news/metro/2204124289/ 

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕКГ