images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГҮҮН НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-06-20

159

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарын ээлжит цахим уулзалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цахимаар зохион байгуулав. 

Цахим уулзалтыг Элчин сайд Т.Бадрал удирдан явуулж, Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Хонконгийн ЗЗОБ-д суугаа ЕКГ-ын дэд консул Б.Цэнгүүн, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар болон эдгээр ДТГ-ын холбогдох ажилтнууд оролцов. 

Уг уулзалтаар 2021 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан ДТГ-уудын тэргүүн нарын уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, ДТГ-уудын зүгээс 2022  оны эхний хагас жилд хийсэн ажил, тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон болно.

 

ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР