БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Манай улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт мэндчилгээ дэвшүүлэв.
Уг мэндчилгээнд:
Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэг Танаа
Эрхэмсэг хатагтай сайд аа,
Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан миний бие Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Хятад, Монгол хоёр улс бол нүүлгэж үл барам хөрш, салгаж үл барам түнш, хагаргаж үл барам найзууд юм. Өдгөө, хоёр улсын харилцаа таатай хөгжиж байна. Цар тахал үргэлжилж, олон улсын болон бүс нутгийн байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Хятад Монгол хоёр тал хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, бүх салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, шинэ үр дүнд хүрч байна.
Миний бие Тантай нягт харилцаж, хоёр улсын удирдлагуудын тохиролцоог хэрэгжүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр ахиулан хөгжүүлэхэд бэлэн байна.
Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалш чин сэтгэлэсээ хүсэн ерөөе.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД
ВАН И
Бээжин хот, 2022 оны 7 дугаар сарын 11