images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2022-10-20

156

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн тоо тогтмол өсч байгаа бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар гаргасан статистикаас харахад БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн болон компаний шошго, логог хууль бусаар ашигласан, урлагийн бүтээл, дуу хөгжмийг зөвшөөрөлгүй Вичат, Вейбо зэрэг нийгмийн сүлжээг ашиглан худалдсан зэрэг оюуны өмчтэй холбоотой 4286 хавтаст хэргийг шийдвэрлэсэн нь 2020 оны мөн үеийнхээс нэг дахин өссөн байна. Түүнчлэн манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах, худалдсан тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн байна. 

Иймд, манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн патенттай бүтээл, бүтээгдэхүүнийг БНХАУ-д хууль бусаар ашигласан талаарх гомдол, мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газруудад болон БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн оюуны өмчтэй холбоотой эрхээ хамгаалахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.